“Алтан хайч” хонь ноослох тэмцээн Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-21 16:04:52

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилготой “Алтан хайч- 2025” хонь ноослох олон улсын тэмцээнийн анх удаа Монголд зохион байгуулна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах энэхүү тэмцээнийг ирэх сарын 20, 21-нд зохион байгуулах аж. Дэлхийн улс орнуудад хонь ноослох олон улсын тэмцээнийг 1961 оноос хойш зохион байгуулж ирсэн юм. Харин анхны ДАШТ 1977 онд Англид болж байсан бөгөөд хоёр жил тутамд зохион байгуулдаг юм байна.


Тэмцээн нь олон улсын түвшинд ноос пресслэгч, ангилагч гэсэн төрлөөр болдог ажээ. Манай улсын хувьд 2022 оноос мэргэшсэн хяргагч бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 28 хүн энэ чиглэлээ мэргэшсэн байна.

Холбоотой мэдээ