Ген засварлах аргыг удамшлын өвчнийг эмчлэхэд ашиглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-05-21 18:03:11

ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 21 /Nature/. “Prime Medicine” компанийн эрдэмтэд 2020 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн CRISPR гэдэг ген засварлах технологийг хүний удамшлын өвчнийг эмчлэхэд анх удаа ашиглажээ.


“Nature” сэтгүүлд бичсэнээр, дархлааны хүнд хэлбэрийн эмгэгт хүргэдэг архаг грануломатоз өвчтэй 18 настай хүүд туршилтын эмчилгээг хийсэн байна.


Энэ аргыг ашиглан эрдэмтэд түүний ДНХ-д хийх ёстой яг зөв хэсэгт нь засвар хийж, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг алдагдуулж буй мутацыг засжээ. Эмчилгээг хийснээс нэг сарын дараа өвчтөнд ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд нейтрофил эсүүдийн гуравны хоёрт гол ферментийн үйл ажиллагаа сэргэсэн нь дархлааг бэхжүүлэхэд хангалттай юм.


Энэхүү судалгааны үр дүнг одоогоор шинжлэх ухааны сэтгүүлд нийтлээгүй байгаа бөгөөд ажиглалт хийх шаардлагатай байгаа юм. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, үр дүн нь найдвар төрүүлж байна.




Холбоотой мэдээ