ДОРНОГОВЬ: Малын тэжээлийн тариалалтаа түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-22 14:45:18

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн Хүйтний булаг хэмээх газарт ГБЦС ХХК, малчин С.Мөнхбатын гэр бүлтэй хамтран 2022 оноос хойш 40-60 га талбайд малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тарьж байна.


Тэд өнгөрсөн онд 4000 боодол буюу 100 тонн ногоон тэжээл хураан авч, 1790 боодол ногоон тэжээлийг нутгийнхаа 59 малчин, мал бүхий өрхөд худалджээ. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын нутагт нутгийн малчидтай хамтран хадланд гарч 30 га талбайгаас 3000 боодол өвс хаджээ.


Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр тариалан эрхлэгч С.Мөнхбаттай уулзаж тариалан эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцанХүнсний хангамж, аюулгүй байдалүндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүнсний ногооны тариалалтыг орон нутагт нэмэгдүүлэх, зах зээлд хэрхэн нийлүүлэх талаар цаашид газар тариалан эрхлэгчдийг бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.


Тус талбайд энэ онд 70 га-д тэжээлийн ургамал, 2 га-д царгас, 2 га-д төмс, хүнсний ногоо тарих төлөвлөгөөтэй төдийгүй "Хүйтний булгийн баялаг" нэртэй анхан шатны хоршоо байгуулан, малын тэжээлийн тариалалтаа түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа аж.






Холбоотой мэдээ