ХӨВСГӨЛ: Соёмбо цогцолборт 500 хайлаас тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-23 15:04:04

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 23 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Социал демократ Монголын залуучуудын холбоо, Амгалан дэлхий төрийн бус байгууллага хамтран Мөрөн сумын соёл амралтын Соёмбо цогцолборт 500 хайлаас тарилаа.



Хайлаас нь гол иштэй титэм саглагар шүхэр хэлбэртэй мод. Манай орны байгаль цаг уурт зохицон ургаж чадах тэсвэртэй, эрс тэс хуурай газар ургах чадвар сайтай, чимэглэлд тохиромжтой бут хэлбэрийн ургамал юм.


Хайлаас нь хуурайдуу, хур тунадас бага орсон ч ургах чадвартай учраас сонгон тарьсан байна.


Мөрөн сумын иргэдийн хамгийн их очдог Соёмбо цогцолборт мод тарьснаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөх орчныг илүү цэвэр, эрүүл, ногоон болгох, мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэдгийг БОГ-ын дарга Т.Лхагвадорж хэлж байлаа.

 



 

Холбоотой мэдээ