СҮХБААТАР: Аймгийн хэмжээнд 394 ээж "Алдарт эх"-ийн одон хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 394 эх “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одон хүртлээ.
“Алдарт эх”-ийн нэг, хоёр дугаар зэргийн одонгоор шагнуулсан эхчүүдэд одон гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд боллоо.
Аймгийн Засаг
дарга М.Идэрбат ёслолыг нээж хэлсэн үгэндээ, Олон хүүхэд
төрүүлж,
өсгөж хүмүүжүүлэн “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоо гардан авахаар
ирсэн "Ургаж яваа ирээдүйг энгэртээ тэвэрч, улс үндэстнийхээ
үнэт баялгийг өсгөн
бойжуулж байгаа хүндэт ээжүүд та бүхэнд баяр хүргэж,
аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөе хэмээн мэндчилгээ дэвшүүлээд аймаг, сумын удирдлагуудын хамтаар 13 сумын алдарт
эхчүүдэд хүндэтгэл илэрхийлж, одонг нь гардууллаа.
















