СЭЛЭНГЭ: Аймгийн Онцгой комисс шуурхай цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-27 22:26:31

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комисс ой хээрийн түймрийн асуудлаар Мандал, Ерөө сумдын шуурхай штабтай цахим хурал хийлээ.


Хурлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг "Хэрийн гол", "Буурлын даваа" гэх газруудад гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн үүрэг чиглэл өглөө.

 

Энэхүү түймрийн асуудлаар Мандал сумын Шуурхай штабаас 2 удаагийн дайчилгаа зохион байгуулж, хүн хүч, техник хэрэгсэл,  шатахуун хоол хүнсний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

Өнөөдрийн байдлаар Мандал сумаас орон нутгийн мэргэжлийн байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 78 хүн, 7 техниктэйгээр түймрийн голомтод ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ