Норвегийн гүнж их сургуульд сурахаар Австралийг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-28 16:53:01

ОСЛО, 2025 оны тавдугаар сарын 28 /BBC/. Норвегийн гүнж Ингрид Александра их сургуульд суралцахаар Австрали руу нүүхээр болжээ. Тэрбээр Сиднейн их сургуульд элсэн суралцах ажээ.


Норвегийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн хоёрдугаарт бичигдэж буй И.Александра ирэх наймдугаар сараас эхлэн олон улсын харилцаа, улс төрийн эдийн засгийн чиглэлээр суралцана гэж Норвегийн хааны гэр бүлийнхэн мэдэгдсэн байна.


Өдгөө 21 настай тэрбээр бүтэн цагаар суралцаж, оюутны байранд амьдарна гэж их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.


Норвегийн хаан V Харальд бол И.Александрагийн өвөө, түүний аав нь угсаа залгамжлах хунтайж Хаакон юм. И.Александрагийн ээж, угсаа залгамжлах гүнж Метте-Марит Викториа мужийн Вангаратта ахлах сургуульд нэг жил суралцаж байжээ.


Гүнжийг угтан авахаар тэсэн ядан хүлээж байна гэж Сиднейн их сургуулийн дэд ерөнхийлөгч Кирстен Эндрюс мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, оюутны хотхонд өнгөрүүлсэн цаг мөч хэчнээн үнэ цэнтэйг бид мэднэ, манай газар нутаг, хүрээлэн буй орчин, клуб, нийгэмлэгүүд, мөн Сиднейн хамгийн сайхан газруудтай ойрхон байршлыг гүнж таалан соёрхоно хэмээн найдаж байна гэв.


Осло хотод төрж өссөн гүнж саяхан 15 сарын хугацаанд цэргийн алба хааж, цэргийн инженер, буучийн үүргийг гүйцэтгэсэн байнаТэрбээр хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвүүдийг голчлон сонирхдог ажээ. 

 



Холбоотой мэдээ