Ирэх онд 770 тэрбум төгрөгийн зээл тусламж хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-04 13:31:44

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, "Ирэх онд гадаадын зээл тусламжийн хүрээнд 770 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжинэ гэж ойлгож байгаа. Эдгээр зээл тусламжийн уялдаа холбоо хэрхэн хангагдаж байна вэ" гэсэн асуудлыг тодруулаад цаашид тэдгээр олон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой мэдээллийг аймаг, орон нутагт хүргэдэг байх хэрэгтэй байна гэсэн саналаа хэлсэн.

Эл асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, "Одоогоор Засгийн газрын түвшинд 12 их наяд төгрөгийн 78 орчим төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Ирэх онд 770 орчим тэрбум төгрөгийн зээл тусламж хэрэгжинэ" гэв.

Мөн энэ үеэр ажлын хэсгийн зүгээс БНХАУ, Энэтхэг болон Польш Улсаас авах зээлийн асуудал үргэлжлэн ярьж  байгаа гэсэн тайлбар хийж байв.

Б.Туул

Холбоотой мэдээ