Хөвсгөлд цас, бороо холилдон орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн зарим нутгаар өчигдөр 0,1-0,8 мм бороо орсон бол шөнөдөө ихэнх нутгаар 0,2-5,0 мм цас зарим нутгаар цас бороо холилдон оржээ.
Өнөөдрийн байдлаар нийт нутгаар 0-25 см-ын цасан бүрхүүлтэй зарим нутгаар гуу жалгандаа 30 см хүртэл цас тогтсон байна. Өмнөх өдрийн орсон бороо шөнөдөө хөлдөж дээр нь дахин цас орж хальтиргаа гулгаа үүсэх, малын бэлчээрлэхэд хүндрэл бэрхшээл зарим сумдад үүссэн байна. Ялангуяа Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх сумдын нутагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа бөгөөд өнөөдөр ихэнх нутгаар цас үргэлжлэн орж байна.
Б.Гантуяа