Хөвсгөл аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-11-05 15:47:35

Өнөөдөр зарим нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурснаас орон нутгийн зарим замд нөхцөл байдал хүндэрчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймагт цас их орж замын нөхцөл хүндэрсэн тул аймгийн Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 14.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарла. 

Мөн хойд чиглэлд Орхон аймгийн Хөшөөтийн даваа орчим хальтиргаа гулгаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч, тээвэрчид, зорчигчид замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй, хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ баримтлан зорчихыг албаныхан сануулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ