Ганьсу мужийн төлөөлөгчид айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-07 10:51:17

Говь-Алтай аймагт аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн урилгаар БНХАУ-ын Ганьсу мужийг төлөөлөн Субэй Монгол хошууны зочид төлөөлөгчид айлчилж, ардын дуу бүжгийн “Алтай” чуулга үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд оролцлоо.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар болон бусад албаны хүмүүс тэднийг хүлээн авч уулзлаа. Энэ хүрээнд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ирэх 12-р сард Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг Сүбэйд хийх, ирэх оны 8 сард төрийн байгууллагын төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр болсон байна.

                                                                                Ш.Цоодол

Холбоотой мэдээ