Мах боловсруулах үйлдвэр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-07 10:52:50

Говь-Алтай аймагт мах боловсруулах үйлдвэр үүдээ нээлээ.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 50 орчим ажлын байр шинээр бий болж, аймгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулах ажээ. Мах боловсруулах үйлдвэр нь хоногт 100 бод, 1000 орчим бог нядлах ба гүн хөлдөөх зоорь нь 400 тоннын хүчин чадалтай юм байна. Мөн үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд иргэдийг баталгаатай хүнсээр хангах боломж бүрдэх ажээ.

Тус аймаг мах боловсруулах үйлдвэргүй байсан цөөхөн аймгийн нэг юм.

                                                                              Ш.Цоодол

Холбоотой мэдээ