Дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-16 15:29:30

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Бизнес, инновацын газраас “Нийслэлд нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон технологи/-ийг хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгээр нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, дотоодын хэрэгцээ, шаардлагад нийцсэн дроныг үйлдвэрлэж, хотын тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэв. Нийслэлд дрон технологийг ашиглах боломж, шаардлага, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, нислэгийн аюулгүй байдал болон хууль эрх зүйн орчныг сайжруулах” талаар саналыг дэвшүүлэн, “Лидарыг авто замын зураг төсөлд ашигласан”, “Ойн хөнөөлт хортонтой тэмцэхэд DJI Agras T50 дроныг ашигласан”, "Шинэ Хархорум хотын 1:2000 масштабтай агаарын зураглал хийсэн”, “Хот доторх цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтэд дрон ашигласан” талаарх туршлагуудыг хуваалцаж, DJI Enterprise-ийн шинэ бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн ухаалаг шийдлүүдийг туршиж, танилцуулав. 


Мөн хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дрон технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав.     

Холбоотой мэдээ