СЭЛЭНГЭ: Нөлөөллийн аяллын багийнхан хүрэлцэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-17 17:09:32

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Mongolia Try-2025” нөлөөллийн аяллын багийнхан 38 хүний бүрэлдэхүүнтэй Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирээд байна.

 

Тус багийнхан нийгмийн хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй залуусын идэвхтэй оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх замаар хууль эрхзүйн хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.

 

“Mongolia Try-2025” нөлөөллийн аяллын багийнхныг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа нар хүлээн авч уулзлаа.

 

Аяллын багийнхан Монгол Улсад мөрдөгдөж буй хүртээмжтэй хамаарах эрх зүй, норм стандартыг сурталчлан, орчны хүртээмжийн үнэлгээ хийж, бие даан амьдрах эрхтэй холбоотой хууль эрх зүй, үйл ажиллагааны мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

 

Тус багийнхан энэ удаад Улаанбаатар-Сэлэнгэ-Хөвсгөл-Хатгал-Орхон-Улаанбаатар чиглэлд нөлөөллийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ