С.Бямбацогт: Яамдын газар хэлтсийн дарга нарын тоо 270 байсныг 186 болгож цөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 13:48:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Яамдын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэв.


Тэрбээр, “Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тус хуулийн төсөлд 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын 3асгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг хүчингүй болгохоор тусгасан

 

Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газар 22 сайдтай байсан бол одоогийн Засгийн газар 19 сайдтай ажиллана. Түүнчлэн Үндэсний хороо 58 байгааг 50 хувиар, яамдын бүтэц, орон тоог 31 хувиар цөөлнө. 16 яамны харьяан дахь 138 газрыг 109 болгож, 132 хэлтсийг 77 болгож цөөллөө. Ингэснээр яамдын газар хэлтсийн дарга нарын тоог 270-аас 186 болгож буурууллаа” гэлээ.

 

Холбоотой мэдээ