“Flower” сургууль англи хэлний гүнзгийрүүлэн сургалттай анги нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-07 17:59:45

Дорнод аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Flower” хувийн сургууль олон улсын стандартад нийцсэн тусгай хөтөлбөр бүхий англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги шинээр нээлээ.

Уг анид аймгийн төвийн сургууль бүрээс англи хэл сурах сонирхолтой гурван хүүхдийг элсүүлж нийт 25 хүүхэдтэй хичээллэж байна. Сургалтыг долоо хоногт гурван удаа хичээлийн бус цагаар зааж байгаа юм байна. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тусгай анги нээх санаачилгыг хотын захирагч П.Мөнхтөр гарган тус сургуульд санал тавьснаар ийнхүү ажил хэрэг болжээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ