Цагдаагийнхан гэр бүлийнхний өдөрлөг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-08 10:43:20

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчдын “Гэр бүлийн өдөрлөг, зөвлөлгөөн”-ийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр Цагдаагийн газрын дарга хурандаа Г.Түмэннасан зөвлөгөөнийг нээж нийт ар гэрийнхэнд хандаж үг хэллээ. 

“Албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага” сэдвээр Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга дэд хурандаа Х.Энхбат мэдээлэл хийж, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сэтгэл зүйч дэслэгч Ц.Гоомарал лекц уншиж ар гэрийнхний санал бодлыг сонсож, урлагийн тоглолт үзүүллээ. Мөн тэдний дунд гар бөмбөгийн болон “АХА” тэмцээнийг явуулж эхний байруудыг эзэлсэн баг, оролцогчдыг шагнасан байна. Цагдаагийн албан хаагч 15 өрхөд хагас тонн нүүрс, 0,7 га газар эзэмших эрхийн гэрчилгээ олголоо. Тус цагдаагийн газрын ар гэрийн зөвлөлөөс өнгөрсөн онд нийт албан хаагчдад “Аймгийн түүхэн товчоо” сэдвээр лекц хийж, тэдний ажлыг сурталчлах зорилгоор 2 үе шаттай сэтгүүл зүйн бичлэгийн уралдааныг аймгийн МСНЭ-ийн салбартай хамтран зарлаж телевиз, радио, сонины бичлэг, нэвтрүүлгийг шалгаруулан 200 000 төгрөг, ном соёлын зүйлээр шагнасны дээр хүнд өвчтэй цагдаагийн жолооч И.Ганболдод 1.2 сая төгрөгний тусламж үзүүлсэн байна.

                                                                                           Ш.Цоодол

Холбоотой мэдээ