Алслагдсан сумын иргэдэд ахуйн үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-08 16:40:24

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар “Ахуйн үйлчилгээ-2016” сарын аян явагдаж тус аймагт өрнөж байна. Тус уг аяны хүрээнд аймгийн ЗДТГ, ахуйн үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоод хамтран алслагдсан сумын иргэдэд явуулын ахуйн үйлчилгээ үзүүлж эхэллээ.

“Явуулын ахуйн үйлчилгээ”-ний хоёр баг энэ сарын  10-14-ний өдрүүдэд Чулуунхороот, Гурванзагал, Матад Халхгол сумдад ажиллаж, гэрэл зураг, үсчин гоо сайхан, оёдол, гутал засвар, захиалга, гар утас, цаг засвар, алт мөнгөний дархан, авто оношлогоо зэрэг ахуйн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Дорнод аймаг 14 сумтайгаас эдгээр сумд хамгийн холынх нь юм.

Б.Туяа


 

 

Холбоотой мэдээ