"Элэг бүтэн монгол" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-08 18:21:20
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн ИТХ-ын 9-р сарын 15-ний өдрийн 22 дугаар тогтоолын дагуу "Элэг бүтэн монгол" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Уг хөтөлбөрийн дагуу аймгийн ЗД-ын А/580-дах ажлын хэсгийн төлөвлөгөө гарч элэгний эмчилгээний зөвлөх төв байгуулан мэргэжлийн багаа бүрдүүлж байгаа гэдгийг Төв Аймгийн Эрүүл мэндийн газраас онцолсон юм. 

Нэн тэргүүнд Төв аймгийн 27 сумын эмнэлгийн удирдлагууд нийлсэн 45 хүнийг хамруулан “элэгний вируст өвчлөлийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний удирдамж, эрт илрүүлдгийн ач холбогдол" сэдэвчилсэн сургалтыг амжилттай зохион байгуулсан талаараа хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын элэгний эмч нарын зөвлөлийн ТУЗ-ын гишүүн Д.Батдэлгэр хэлсэн юм.

Тэрээр цааш хэлэхдээ хорт хавдрын дотор зонхилон үхлийн шалтгаант элэгний хорт хавдар зонхилон илэрч байгаа ба элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд шинжилгээнд хамрагдан вирусээр өвчилсөн тохиолдолд эрт илрүүлэн бүрэн эмчлэх боломжтой болсон  хэмээн тэрээр дурдсан юм. Та элэгний эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар мэдлэгтэй болсоноор өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалах боломжтой болох юм.

Тус хөтөлбөр 2020 хүртэл үргэлжлэх юм байна. 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ