Монголын тамирчид оюуны олимпт одтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-11-09 10:22:41

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо үргэлжилж буй дөрвөн жилд нэг удаа болдог "Memoriad-2016" оюуны олимпт Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин өрсөлдөж байна.  

Оюуны олимпийн эхний "Хурдны хөзөр" төрөлд хүрэл медалийн болзлыг Олон улсын мастер Т.Энхжин хангалаа. Тэрээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэсэн юм. Тус төрөлд 27 улсын 167 тамирчнаас эхний 12 байрын наймыг нь манай тамирчид эзлэв. Харин хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication" буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсоноор Д.Биндэръяа мөнгөн медаль хүртэв.

Энэ төрөлд бага насны тамирчид оролцсоноос Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор 5 дугаар байрт, Б.Энхлүүн 8-р байр тус тус эзэлжээ.

Тус тэмцээн энэ сарын 11-нд шилдгүүдээ тодруулна.

Ж.Болор

Холбоотой мэдээ