Сэлэнгийн нутгаар өнөөдөр өдөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн УЦУОША-наас дараах урьдчилан сэргийлэх мэдээг хүргэж байна.
Өнөөдөр буюу 11-р сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах бөгөөд салхи баруунаас 6-11 м/сек байх нь. Шөнөдөө 17-22 градус хүрч хүйтрэх ба өдөртөө 5-10 градус хүйтэн байхыг мэдээллээ.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 6-29 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа аж. Энэхүү цасан бүрхүүлийн хамгийн их нь Зүүнбүрэн сумын нутгаар буюу 29 см, хамгийн бага нь Баруунбүрэн сумын нутагт 6 см зузаан цасан бүрхүүл тогтсон байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг