Акбар компани нь Үндэсний тохирлын тэмдэгтэй казы үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-09 14:54:56

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын «Акбар» компанийн «Казы» жижиг үйлдвэрт стандарт хэмжил зүйн төвийн мэргэжилтэн Ж.Өнөрсайхан өчигдөр тохирлын тэмдэг гардууллаа.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандартын чанарыг нь баталгаажуулсан тохирлын тэмдэгтэй үйлдвэр улс, аймгийн хэмжээнд ховор байдаг. Гурван жилийн хугацаатай уг тэмдгийг «Акбар компани» 2013 онд авсан бөгөөд одоо шинэчлэн авч байна.

Адууны махаар савлан гаргадаг казы бол тус аймгийн домбор, бүргэдтэй нэгэн адил брэнд бүтээгдэхүүнээр тодорч байна. Эднийх адууны махыг зах дээрээс авах биш тусгайд нь бэлтгүүлээд авдаг ажээ.

Акбар компани зургаан ажилчинтай, өдөрт 600 кг казыг 350 граммаар савлаж гадаад, дотоодод гаргах боломжтой юм.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ