СЭЛЭНГЭ: Цацруулагч самбар байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-21 12:03:20

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангиас усны ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбарыг голын эрэг дагуу байршуулж байна.

 

Гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор босгож буй энэхүү цацруулагч самбарыг "Шимт нарс", "Их нүүдэл", "Атриш луу" амралтын газрууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран хийжээ.  

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил 11 хүн усны ослоор амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Эдгээрийн 10 нь том хүн, нэг нь хүүхэд байгаа. Өнгөрсөн жил 9 хүн голын усанд эрсэдсэн нь бүгд насанд хүрсэн хүмүүс байжээ.

 

Голын усанд эрсдсэн иргэдийн шалтгаан нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, усанд сэлэхээр орох, тавчигны араас орох, хүн аврах гэж усанд орсон, түүнчлэн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагынхан онцоллоо.

 

Мөн тус ангийн зүгээс голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ