Малын вакцинжуулалтын ажил дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-11 15:08:19
Yesukheitumur Tumurbaatar

Өнгөрсөн сарын 10-наас эхлэн малын халдварт өвчний тархалт намжсан тул зарим сумдад хорио цээрийн дэглэмийг цуцалж, дэглэм бууруулан хязгаарлалтын арга хэмжээ авчээ.

Харин Баянцагаан сумын цэцэг болон шүлхий өвчний голомтод хоёр байнгын ажиллагаатай хяналтын цэг ажиллуулан, хорио цээрийн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөс сэргийлэх нэмэлт вакцинжуулалтад 1998 үхэр, 928715 хонь, 569128 ямаа, 1508202 мал хамрагдаж малын вакцинжуулалт 97.4 хувьтай явагдаж байгаа бөгөөд Баянцагаан сумаас бусад сумдууд малын гоц халдварт өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдаж дууссан гэдгийг малын эмч Н.Энхчимэг хэллээ.

Төв аймагт нэмэлтээр нэг сая долоон зуун мянган малыг вакцинжуулах 850.000 тун орж ирсэн байна. Тэдгээр орж ирсэн вакцинуудын хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн Шилковскын үйлдвэрийн болон Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэсэн Путуак хоёр төрлийн вакциныг ашиглаж байна. ОХУ-д үйлдвэрлэсэн Шилковскын үйлдвэрийн вакцин зургаан сарын дархлаатай бол Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэсэн Путуак нь есөн сарын дархлаатай аж. 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ