АРХАНГАЙ: Орон нутгийн өмчид аудит хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь төрийн Аудитын газраас орон нутгийн өмч хөрөнгийн бүртгэл, ашиглалт, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцууллаа.
Орон нутгийн өмчийн 176 байгууллагын 2024 оны жилийн эцсийн байдлаарх нийт хөрөнгийг барилга байгууламж, бусад үндсэн хөрөнгө эзэлж байна. Мөн зам гүүр, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, түүх соёлын үнэт зүйлс зэрэг өмч нь 3.6-10.5 хувийг эзэлж байгаа юм.
Аймгийн Орон нутгийн өвчийн газар нь 2023 онд 2,582.5 сая төгрөгийн, 2024 онд 3,985.2 сая төгрөгийн хөрөнгийг төсвийн хөрөнгөөр худалдан авч, шинээр бэлтгэх зөвшөөрөл олгожээ.
Харин 2023-2024 онд нийт 38,535.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг данснаас хассан ба үүнээс 9,364.4 сая төгрөгийн хөрөнгийг ОНӨГ-ын зөвшөөрлийн дагуу устгасан байна.
Аудитаар,
-Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн
эрэлт хэрэгцээний судалгааг гаргаж, нэгтгэн эрэмбэлээгүй,
-Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг
хувьчлах дуудлага худалдааны доод үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоогоогүй,
мэдээллийг цахимаар хүргээгүй,
-Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсэлсний
орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлээгүй,
түрээслүүлж байгаа хөрөнгийн ашиглалтад хяналт тавиагүй,
-Орон нутгийн эд хөрөнгийн тооллогын дүн
нэгтгэлийг жил бүр аймгийн ИТХ-аар хэлэлцүүлээгүй, хөрөнгийн ашиглалтыг
сайжруулах арга хэмжээ аваагүй зэрэг
дүгнэлтийг гаргасан бөгөөд холбогдох газруудад зөвлөмж хүргүүлжээ.