ДОРНОД: Халх гол сумын нутагт түймрийн эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-24 15:31:12

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Халх гол сумын нутагт ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг УЦУОШТ-өөс анхааруулав.


Бусад суманд түймрийн аюул дунд түвшинд байна. Тиймээс аймгийн Засаг дарга Ш.Ёл ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн сумдыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хариуцлагатай жижүүр томилж ажиллуулахыг үүрэг болголоо. Мөн УЦУОШТ-ийг сумдын Засаг дарга нарт байгалийн үзэгдлийн тухай мэдээллийг өдөр бүр өгч байхыг чиглэл болгов.


Өнөөдрийн байдлаар аймгийн төв болон Баяндун, Баян-Уул, Матад, Баянтүмэн, Цагаан-Овоо, Чойбалсан сумын нутгаар 2 мм бороо орж түймрийн эрсдэл буурсан байна. Харин Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар түймрийн аюул дунд зэрэг байгаа юм. 

Холбоотой мэдээ