Хар тамхины хоёр бүлгийг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт тусгай ажиллагаа явуулснаар хар тамхи борлуулдаг гэх үндэслэлээр хоёр ч бүлгийг илрүүлэн холбогдох сэжигтнүүдийг баривчлан хориод байна.
ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн эхлээд "Г" гэгчийг шалгах явцдаа ийнхүү 22-36 насны хоёр бүлэгт багтах хүмүүсийг шалгаж эхэлсэн юм. Эдгээр бүлгийнхэн өмнөд хөршөөс "мөс" хэмээх мансууруулах бодисыг нууцаар авчран хүүхэд залууст дамжуулан худалддаг байна. Дээрх сэжигтнээс гадна М,Б,Т гэх 22-оос доош насны гурван хүнийг "шавар" гэж нэрлэгддэг бодис хууль бусаар олж авсан үндэслэээр бас шалгаж байгаа аж.
Ж.Батсайхан