13 хувьцаат компанийн 25 542 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-15 17:32:12

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 13 хувьцаат компанийн 25 542 ширхэг хувьцаа арилжив.

Мөн  ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 16.890 хувийн хүүтэй 197,172 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 609 ширхэг ЗГҮЦ арилжиж нийт 19 тэрбум 893 сая 892,197.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.        

Мөн өдөр MSE ALL индекс 774.62 нэгж болж 0.40 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 329  тэрбум 455 сая 775 781  төгрөг боллоо. 

 Б.Заяа

Холбоотой мэдээ