Эрдэнэбулган сумын ИТХ гаргасан шийдвэрээ бататгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-16 15:33:09

2016 оны арваннгэдүгээр сарын 14-ний Даваа гарагт Цэцэрлэг хотноо нутгийн захиргааны ордны хурлын их танхимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан хуралдаж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэж,шийдвэрлэв.

 

Тус хуралдаанд 31 төлөөлөгч ирэхээс 28 төлөөлөгч оролцож нууцаар санал хураахад, МАН-ын бүлгээс нэр дэвшигч П.Энхтайван 9 хүний, төлөөлөгчдийн дундаас нэр дэвшигч Ж.Гурвантамир 19 хүний буюу 67,8 хувийн санал авлаа.

Ж.Гурвантамирыг Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагчид дахин нэрийг нь дэвшүүлж, уламжилсан ИТХ-ын ээлжит бус II хуралдааны тогтоолын төслийг ил санал хурааж байтлахад, 18 төлөөлөгч гараа өргөн баталгаажууллаа.

Эрдэнэбулган сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаас Засаг даргад Ж. Гурвантамирын нэрийг дэвшүүлсэн боловч Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан бүрэн эрхийнхээ дагуу батламжлаагүй буцаасан учир ийнхүү асуудлыг дахин хэлэлцсэн нь энэ бөлгөө.

Эрдэнэбулган сумын ИТХ-ын 31 төлөөлөгчийн 30 нь МАН-ын гишүүд бөлгөө.

Л.Булган

Холбоотой мэдээ