Үйлдвэрлэлт 4.7, борлуулалт 5.9 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-17 12:54:18
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Статистикийн газар  хэвлэлийн бага хурал зарлаж  аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны эхний арван сарын дүнг танилцууллаа.  

Дээрх тайлант хугацаанд орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 79,5 хувь буюу 76,9 тэрбум төгрөгийн зарлага хийгджэ. Үүний 2,9 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 16,4 хувийг бараа үйлчилгээ,  23,2 хувийг урсгал шилжүүлэгт,  26,2 хувийг цалин хөлсөнд,  31,4 хувийг хөрөнгийн зардалд зарцуулжээ. Аж үйлдвэрийн салбарт 1078,4 тэрбум төгрөгийнм бүтээгдэхүүн үйлдвэрлэн 1157,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж  өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 4,7 хувиар, борлуулалт 5,9 хувиар өссөн байна. Харин хүнсний бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлтийн 53 хувь нь гурил тэжээлийн үйлдвэрлэл, 21,4 хувь нь хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 14,2 хувь нь мах махан бүтээгдэхүүн, 7,9 хувь нь сүү сүүн бүтээгдэхүүн, 3,4 хувь нь архи ундааны үйлдвэрлэл эзэлж байна. Барилгын салбараар авч үзвэл барилгын 75 аж ахуйн нэгж 38,5 тэрбум төгрөгийн барилга угсралт их засварын ажлыг 170 обьектод хийж гүйцэтгэсний 26,8 хувь буюу 10,3 тэрбум төгрөгийн их засварын ажил эзэлж байна. Гүйцэтгэсэн ажлын дүн өнгөрсөн оны мөн үеэс 11,6 хувиар буурчээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ