МСНЭ-ийн Орхон аймаг дахь тэргүүнээр Б.Мөнгөнтуяа томилогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМонголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын тэргүүнээр Б.Мөнгөнтуяа томилогдлоо.
Тэрээр “ETV” телевизийн захирлаар ажилладаг бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажиллаж байгаа юм. МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Ж.Оюун өндөр насны тэтгэвэртээ гарч байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж 2015-2016 оны 11 дүгээр сар хүртэл хийсэн ажлаа тайлагналаа.
Үүний дараа тэргүүн сонгох сонгууль болж NBTV телевизийн зөвлөх Х.Хишигбаатар, TV10 телевизийн ахлах редактор Н.Батцэрэн, “ETV” телевизийн захирал Б.Мөнгөнтуяа нар тэргүүнд өрсөлдөж 21 хүний саналаар Б.Мөнгөнтуяа Орхон аймаг дахь салбарын тэргүүнээр сонгогдлоо. Сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит бус хуралд 62 хүн оролцлоо.
Орхон аймаг дахь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 121 гишүүнтэй юм.
Б.Оюун-Эрдэнэ