Арилжааны банкууд ам.долларыг 2440-2449 төгрөгөөр худалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-18 14:12:09

Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасан байна.

Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Төвбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлжээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам долларын ханш 2428 төгрөгтэй тэнцэж байна. Харин Найман шарга валютын зах дээр 14.00 цагийн байдлаар ам. долларыг 2430 төгрөгөөр худалдан авч, 2442 төгрөгөөр борлуулж байв. Арилжааны банкууд ам.долларыг 2440-2449 төгрөгөөр худалдаж байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ