"Балгасны улаан нуурын үнэ цэнэ" нэртэй хэлэлцүүлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-18 15:54:42

Өмнөговь аймгийн цэнгэг усны нөөц ордны нэг болох Балгасны улаан нуурын талаар хэлэлцүүлэг 12 дугаар сарын нэгэнд болох гэж байна.

Уг хэлэлцүүлгийг тус аймгийн "Алтан нутгийн мэдээ" сониноос зохион байгуулах гэж байгаа юм. Хэлэлцүүлэгт тухайн бүс нутгийн малчид иргэдээс гадна аймгийн удирдлагууд, их өр нэхэмжлээд байгаа Пибоди ХХК-ийг ч урьж оролцуулах ажээ.

Энэхүү газрын гүн дэх цэнгэг уст нуур нь орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг бөгөөд уул уурхайд ашиглахаар яригдаж байсан удаатай юм. Энд хайгуул хийсэн дээрх компани 3 тэрбум төгрөгийг нэхэмжлээд байгаа аж.

Говь нутагт цэнгэг ус алт гэж үнэлүүлдэг учраас говьчууд уг нуураа орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь дээрх их өрийг дагуулсан юм. Харин тухайн нуурын үнэ цэнийн талаар ийнхүү хэлэлцэх юм байна.

 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ