Хүүхэд харах үйлчилгээ үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-19 16:17:20

Хүүхэд харах үйлчилгээг Баян-Өлгий  аймагт он дуустал үргэлжлүүлэхээр болов.

Хүүхэд гэр бүлийн байгууллагын дарга Х. Пернегүл энэ тухай мэдээлэхдээ,

   -Энэ тухай хууль хэрэгжиж эхэлсэн үед уг үйлчилгээнд аймгийн хэмжээнд 117 хүн хамрагдан ажиллаж эхэлснээ түр завсарлаад, санхүүжилт олгогдсоноор үйл ажиллагаагаа дахин үргэлжүүллээ. Гэвч орон байрны тохиромжгүй байдал, хамрагдах хүүхдийнх нь тоо тав хүрээгүй, ажиллах бэрхшээл зэргээс шалтгаалан хүүхэд харагчдын 27 нь үйл ажиллагаа явуулахаас татгалзсан тул 90 хүн л үйлчилж байна. Тэдний ажлыг үе үе эргэж шалгаж байна. Тэд тайлан тооцоогоо бүрэн жигд гаргаж чадахгүй байгаа. Мөнгөө зөв зарцуулан чанартай ажиллахыг шаардаж байна. Суллагдсан 27 хүний оронд өөр хүн авч ажиллуулахгүй гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ