Төрөх эмнэлгийн барилгын ажилд 800 орчим сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-21 22:49:51

Дорноговь аймгийн Сайншанд хотод таван жилийн өмнөөс баригдаж эхэлсэн ч одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа төрөх эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтэд 1.6 орчим төгрөг шаардлагатай байгаа аж.

Дээрх төсвийг ирэх оны төсөвт суулгахаар ЭМСЯ-наас боловсруулж УИХ-д оруулсан боловч төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээлээс үүдэж 800 орчим сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.

Уг нь барилгын ажлыг улсын төсвийн нэг тэрбум 200 сая орчим  төгрөгийн санхүүжилтээр “Мон инж бар” ХХК 2012 оноос эхлэн барьсан ч эхний давхрын хучилт, баганын норм дүрэм журмыг зөрчиж чанаргүй гүйцэтгэсэн учир мэргэжлийн хяналтын байгууллага шаардлага тавьж бетон цутгалтыг дахин гүйцэтгүүлсэн байдаг.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ