Японд бичил хиймэл дагуул зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-11-23 11:24:17

ТОКИО. /NHK/. Японы сансрын агентлагийн ажилтнууд бичил пуужингаар хөөргөх боломжтой бичил хиймэл дагуул зохион бүтээжээ.

Японы Сансрын судалгааны агентлаг /JAXA/ 12х12 см хэмжээтэй, 35 см урт, 3 кг жинтэй  хиймэл дагуулыг зохион бүтээсэн байна. Энэхүү хиймэл дагуулыг бүтээхэд ухаалаг утасны камер зэргийг ашигласнаар зардлыг хэмнэжээ.

Тус агентлаг ирэх оны гуравдугаар сард Японы баруун өмнөд нутгийн Үчинүра сансрын төвөөс уг хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. Хиймэл дагуулыг 9 м орчим урт бичил пуужин ашиглан хөөргөх гэнэ.

Бичил пуужин болон бичил хиймэл дагуулыг бүтээх зардал 3.6 сая доллар буюу ердийн хиймэл дагуул бүтээх зардлаас 100 дахин бага гэдгийг агентлаг мэдэгдлээ. Ийм төрлийн жижиг хиймэл дагуулыг хөөргөснөөр өртөг багатай хиймэл дагуул зохион бүтээхэд чиглэсэн хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих болно гэж  JAXA-гийн шинжээч Хирото Хабү ярилаа.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ