Аймгийн удирдлагууд улсын бүртгэгч хийж иргэддээ үйлчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-23 15:57:57

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдөр аймгийн удирдлагууд оролцсон "Улсын бүртгэгчийн ажлын нэг өдөр" үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ өдөр улсын бүтгэгч нарын баярын өдөр бөгөөд энэ жил улсын бүртгэлийн ажил үүсгэн байгуулсны 76 жилийн ой тохиож байгаа ажээ. Энэхүү баярын өдрөөр тус аймгийн удирдлагууд улсын бүртгэгч нарын ажлыг хийж иргэдэд үйлчилж байна.

Тус арга хэмжээ нь улсын бүртгэгч нарын ажлын ачааллыг бусдад мэдрүүлэх, байгууллагаа сурталчлах, бүртгэлийн үйл явц ямар байдаг талаар мэдлэг олгох зорилготой гэнэ. Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Хууль зүйн хэлтсийн дарга н.Хатанзориг, аймгийн Олон нийттэй харилцах албаны менежер Б.Бямбасайхан зэрэг удирдлагуудаас гадна Даланзадгад сумын иргэн н.Бадралтхүү улсын бүртгэгчийн ажлыг гүйцэтгэж байна.

Уг байгууллага нэг өдөр дунджаар 100 гаруй иргэнд үйлчилдэг байна. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ