Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг тайлагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-13 13:40:53

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд зохион байгуулсан талаар мэдээлэл хийлээ.

“Бүсийн чуулганы хугацаанд АН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ ард түмэнд тайлагнах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Үүний дагуу энэ сарын сарын 10-аас12 дугаар сарын 10-ны хооронд орон даяар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байна хэмээн Л.Эрхэмбаяр хэллээ.

Тэрбээр, “Бүсийн чуулганы үедэ АН-ын гимшүүд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн таван сайн ажлыг нэрлэсэн байна.

Нэгдүгээрт, “Бүтээн байгуулалт-Чингис бонд”-ыг сайн ажлаар нэрлэсэн. Энэ ажлын хүрээнд зам, барилга, үйлдвэржилттийг дэмжих томоохон ажлуудыг хийсэн байна.

Хоёрдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд түлхэцүүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд Монгол банкнаас 4 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд зээлээр өгсөн бөгөөд одоогоор эргэн төлөлт хэвийн байгааг Монголбанкнаас мэдэгдсэн.

Гуравдугаарт, боловсролын салбарт хийгдэж байгаа ажил буюу Зөв Монгол хүн хөтөлбөр. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд болгон өөрт байгаа авъяасаа хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн.

Дөрөвдүгээрт, 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хүмүүсийг ажилласанд тооцох хууль. Уг хууль батлагдсанаар 586 мянган хүн ажилласан жилээ нөхөн бүртгүүлсэн байна.

Тавдугаарт, Орон нутгийн хөгжлийн сан. Тус сан орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ