Сэлэнгэ аймгийн зарим суманд цасны зузаан 20-35 см байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭӨнөөдөр Сэлэнгэ аймгийн онцгой комисс хуралдаж онцгой комиссын гишүүдийн ажиллах журам, өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэлэлцлээ.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Хушаат, Түшиг, Шаамар сумд цагаан зудтай, Орхонтуул, Орхон сумд цагаанаар зудархуу байна. Өнөөдрийн байдлаар дээрх сумдад байнгын цасны зузаан 20-35 см, хунгарласан хэсэгтээ 35-45 см зузаантай байгаа ажээ.
Иймээс мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч, байнгын байранд тэжээх нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Энэхүү нөхцөл байдлын улмаас болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах дадлага сургууль зохион байгуулах чиглэлээр аймгийн Засаг даргын нөөцөөс 167.8 сая төгрөг зарцуулахаар боллоо.
Ч.Отгонцэцэг