МСҮТ-д чанарын үнэлгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-30 18:03:23

Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн удирдлагууд солигдсонтой холбогдуулан Дорнод аймаг дахь Мэргэжлийн Боловсрол Сургалт /МБС/-ын Зүүн бүсийн арга зүйн төвөөс “Байгууллагын чанарын үнэлгээ” хийх үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Зүүн бүсийн арга зүйн төвийн менежер С.Сандмаа, Хөтөлбөр хариуцсан арга зүйч Д.Оюунгэрэл, Сургалт хариуцсан арга зүйч Б.Рэнцэнчой нар 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд тус МСҮТ-д ажилласан байна. Үйл ажиллагааны хүрээнд “Багш солилцоо”-ны үзүүлэх нээлттэй болон хамтын хичээл заах, багш нарын хичээлд үнэлгээ өгөх, хичээлийн хөтөлбөр боловсруулах, сайжруулах зэрэг ажлуудыг хийжээ.

Мөн оюутнуудтай “Миний мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт ярилцлага хийж, тэдний дунд “Миний сургууль-миний багш” эссэ бичлэгийн уралдаан зарлаж, нийт багш нарт зориулж “Цахим хичээл бэлтгэх” сургалт хийсэн байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ