Монголын асрамжийн газарт тусламж хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-14 11:41:33

ЛОНДОН. /Windsorexpress/. “Papplewick” сургуулийн гурван багш Монгол Улсын асрамжийн газарт бага оврын автобус дүүрэн хувцас, гутал, спортын тоног төхөөрөмж хүргэхээр Европ, Азиар дамжин 12 мянган км аялжээ.

Английн өмнөд нутгийн Виндзор хотын “Papplewick” сургуулийн ажилтан Люси Уильямс, Жереми Уорд, Марк Берли нар "Лотус" хүүхдийн төвд тусламж үзүүлэхээр энэ зун аялалд гарсан байна.

Тус төв нь эмзэг бүлгийн, хүчирхийлэлд өртсөн 100 орчим хүүхдийг орон байраар хангадаг байгууллага юм.

“Papplewick” сургуулийн аялагчид дамжин өнгөрөх визийн хугацаа дууссаны улмаас Туркменстаны хилээс буцсан зэрэг багагүй саад бэрхшээлтэй тулгарчээ.

Тэд Азербайжанаас ачааны хөлөг онгоцоор гарч аялсан нь тооцоолсноос удаан үргэлжилсэн байна.

Казахстанд хоёр дахь удаагаа очсон хэрнээ хил дээр дахин саатуулагдаж, бүх ачаагаа задалсан гэж “Papplewick” сургуулийн газар зүйн танхимын дарга Люси Уильямс ярив.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ