Ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын асуудлыг авч хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 4-р хуралдааныг энэ сарын 21-нд хуралдуулахаар товложээ.
Уг хуралдаанаар аймгийн ИТХ-д Өмнөговь сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Нямбаярын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс гадна аймгийн Засаг даргын асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Увс аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс нэг төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдөөгүй, хуулийн шатанд явсан юм. Энэ асуудал эцэслэн шийдэгдэж, Өмнөговь сумаас аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Г.Нямбаяр анхан, дунд шатны шүүхэд ялалт байгуулснаар аймгийн ИТХ-ын 41 дэх төлөөлөгч болж байна. Ингэснээр аймгийн ИТХ дахь АН-ын суудлын тоо 6 болж, бүлэг байгуулах хэмжээнд очлоо.
Энэ хуралдаанаар аймгийн Засаг дарга Д.Батсайханы асуудлыг мөн авч хэлэлцэх юм. Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг ялгүй гэсэн шийдвэр Ховд аймгийн шүүхээс саяхан иржээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн 7-р сарын 9-нд түүнийг Увс аймгийн Засаг даргаар батламжилсан батламжаа хүчингүй болгосон байна. Иймээс аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг дахин хуралдуулж, Засаг даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болжээ.
2012 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батсайхан, Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэр нарыг АТГ-аас шалгаж, улмаар торгох ялаар шийтгэн, төрийн албанд 2-3 жил ажиллах эрхийг нь хасаад байсан юм. Энэ ял саяхан дуусгавар болжээ.
Б.Батхүү