Царцаагдсан барилгын ажлыг 2017 онд дуусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-12-09 14:14:27

Энэ оны 12 дугаар сарын байдлаар Дорноговь аймагт улсын төсвийн хөрөнгөөр барьсан ч дуусаагүй царцаагдсан 5 барилга байна.

Гурван жилийн өмнө “Арвис интернэшнл” ХХК  Замын-Үүд сумын эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн ч ашиглалтад оруулаагүй. Шийдлийн Засгийн газрын үед “Фронт Гейт”  ХХК Замын–Үүд суманд спорт цогцолборын барилгыг улсын төсвийн  5 орчим тэрбум төгрөгөөр барихаар  ажлаа эхэлсэн ч мөн л дуусгаагүй орхисон.

Үүнээс гадна Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн барилга,аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмнэлгийн барилга, Хатанбулаг сумын спорт цогцолборын барилга дуусаагүй байгаа юм.

Орон нутгаас Замын-Үүдын нэгдсэн эмнэлгийн барилгыг ирэх жил дуусгахаар БХБЯ-тай тохирсон бол тус сумын спорт цогцолборын барилгыг барьж байсан “Фронт Гэйт” ХХК-ийн эрхийг цуцалж  дахин тендер зохион байгуулах,  санхүүжилтээс шалтгаалж зогссон Замын-Үүдийн сургуулийн барилгыг БХБЯ, Сангийн яамтай арьж тохиролцсоны үндсэн дээр  энэ оны 12 дугаар сарын сүүлчээр, Хатанбулаг сумын Соёл спорт цогцолборыг мөн л  12 дугаар сард багтаагаад тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.

Сайншанд сумын төрөх эмнэлгийн барилгыг зургаан жилийн хугацаанд барьсан ч ажлын хариуцлага алдаж ашиглалтад оруулаагүй  “Мон инж бар” ХХК-ийн асуудлыг хууль хяналтын  байгууллагад шилжүүлсэн бөгөөд одоо байгаа үлдэгдэл санхүүжилт дээр нь дахин тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж  2017 онд барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

Тус эмнэлгийн баримлгын ажлыг дуусгахаар  ирэх онд улсын төсвөөс 875 сая төгрөгийг төсөвлөсөн байна.

 Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ