Мал, амьтны өвчлөл багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-13 13:11:01

Баянхонгор аймагт мал, амьтны өвчлөл харьцангуй бага бүртгэгджээ.

Тодруулбал, Мал амьтны галзуу өвчин 2016 оны жилийн эцсийн байдлаар  I улиралд, Шинэжинст сумын 1-р багт галзуугаар үхэр, II улиралд Эрдэнэцогт сумын  2-р багт нохой галзуугаар үхсэн нь ХХААГ-ын лабораториор батлагджээ. Мөн Баацагаан сумын Баянсайр 7-р багийн нутагт 1 үхэр боом өвчнөөр үхсэн болох нь Баянхонгор аймгийн МЭАЦЛабораториор батлагджээ. Боомоор үхсэн үхрийг мал эмнэлгийн байгууллага шатааж устгах зэрэг арга хэмжээг авсан байна.

Харин 2016 онд тарваган тахлын байгалийн голомтын идэвх, төлөв байдлыг тогтоох зорилгоор Өлзийт, Баян-Өндөр, Баянцагаан сумын 72,000 мян.га талбайд голомт хяналтын шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд тарваган тахлын голомт дөлгөөн байгаа нь тогтоогдсон байна.

Холбоотой мэдээ