Галт зэвсгийн тооллого 60 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэдэд зориулж Цагдаагийн газраас “Галт зэвсэг эзэмших, гэрчилгээ олгох” сургалт зохион байгуулна. Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг Нийтийн хэв журам хамгаалах тасагт бүртгэж байна.
Мөн галт зэвсэг эзэмшдэг иргэдийг бүртгэж байна. Бүртгэл, тооллого 60 хувьтай байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ. Иргэд галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсэг, гэрчилгээгээ өөрийн биеэр авчирч бүртгүүлэх гэнэ. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй 1000 гаруй галт зэвсэг байна. Иргэд байлдааны зориулалттай зэвсэг эзэмшихийг хориглодог бөгөөд харин тусгай албанд ашиглагдаагүй зэвсгийг ангийн, харуул хамгаалалтын, спортын гэх мэтчилэн зориулалтаар эзэмшиж ашиглахыг зөвшөөрдөг байна.
Б.Оюун-Эрдэнэ