Чуулганы пүрэв гарагийн хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-15 18:49:03

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан өндөрлөлөө.

Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийн, 100 гаруй зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналаар санал хураалт явуулав. Ингэснээр тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийг маргаашийн хуралдаандаа цагтаа ирж суухыг сануулав. Түүнчлэн ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас хуралдаандаа суугаагүй бол УИХ-ын Тамгын газарт бүртгүүлж байхыг хэлсэний зэрэгцээ чуулганы хуралдаан цагтаа эхэлж, цагтаа дуусдаг байх ёстой гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ