Газар өмчлөл 80 гаруй хувийн биелэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-16 05:04:23

Завханд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх 5,68 га газрыг 62 иргэнд шинээр өмчлүүлсэн байна.

 Мөн эзэмшиж байгаа хашааны газрыг нь өмчлүүлэх 37,441 га газрыг 404 иргэнд өмчлүүлсэн нь нийт газар өмчлөлийн ажил 87,1 хувийн биелэлттэй байна. Улсын чанартай авто зам дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа байр зүйн зураглалыг Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр суманд хийжээ. Энэхүү байр зүйн зургийг 2017 оны тухайн жилийн газар зохион байгуулалтад тусгуулахаар ажиллаж байна.

Газрын төлбөрийн орлогоор Дөрвөлжин сум тэргүүлжээ

Завханд 341 цэг тэмдэгтийн геодезийн хувийн хэрэг байна.

Үүний өндрийн сүлжээний 31, гравиметрийн сүлжээний цэг зургаа, триангуляцийн сүлжээний цэг 185, полигнометрийн сүлжээний 55, GPS-н 64  цэг байна. Геодезийн хэмжилтийг Trimble R-4 2 долгионы GPS багажаар хийж байгаа бөгөөд багажны баталгаажуулалтыг 2016 оны 06 дугаар сарын 24-нд ГХГЗЗГ-ын Геодезийн хэмжил зүйн лаборатори дээр очиж баталгаажуулсан байна. Мөн №0013672, №0013673 дугаар бүхий баталгаажуулалтын гэрчилгээг нэг  жилийн хугацаатай авчээ.  2016 онд аймгийн хэмжээний газрын төлбөрт  газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 90 сая төгрөг төлөвлөсөнөөс 151 сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрүүлж орлогын гүйцэтгэл  167 хувийн давуулан биелүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт газрын төлбөрийн орлогын 66 хувийг Дөрвөлжин сумын газрын төлбөрийн орлого эзэлж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ