Мотоциклоор зорчихыг түр хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар өвлийн хальтиргаа гулгаа, осол аваараас сэргийлэх зорилгоор “Аюулгүй зорчих хэсэг” аяныг өрнүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд аймгийн хэмжээнд мотоциклоор зорчихыг 2017 оны 2 дугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гараг хүртэл хориглох шийдвэр гаргалаа.
Тус аймгийн хэмжээнд цас ихтэй хайлж мөстсөн учраас мотоциклоор зорчих үед даарч бээрэх, осол аваар гарах зэрэг олон эрсдэл дагуулах учраас урин дулааны улирал болтол мотоциклын хөдөлгөөнийг түр хориглолоо.
Б.Гантуяа