Цагдаа нарыг 14 хоногийн хугацаатай хорио цээрийн бүсэд ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-19 22:49:06

Хонины цэцэг өвчин гарсан хорио цээрийн бүсэд цагдаагийн ажилтнуудыг 14 хоногийн хугацаатай ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл нэг цагдаа 14 хоноод дараачийн цагдаа ээлж хүлээн авч байна.

Одоогийн байдлаар Могод, Гурванбулаг сумдын хяналтын постуудад 6 сумын 13 малын эмч, 2 сумын мал эмнэлэгийн хяналтын байцаагч, МХГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар,  Хүнс хөдөө аж ахуй зэрэг газрын 120 гаруй ажилтан албан хаагч, 32 техник хэрэгсэл  ажиллаж байна.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ