16,6 тэр бум төгрөгийн алдаа зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Аудитын газар нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байх зарчмыг баримтлан төрийн аудитын тухай хуулиар тодорхойлогдсон чиг үүргээ хэрэгжүүлж энэ онд гүйцэтгэлийн аудит 9, нийцлийн аудит долоог гүйцэтгэж, санхүүгийн тайлангийн аудитаар 86 байгууллагад дүгнэлт өгч ажилласан байна.
Мөн тайлант хугацаанд нийт 540 зөвлөмж өгч, 16,6 тэр бум төгрөгийн алдаа зөрчил илрүүлэн 1.3 тэр бум төгрөгийг залруулж, алдаа зөрчлийг таслах зогсоох 1,6 тэрбум төгрөгийн албан шаардлага тавьж орон нутгийн орлогод 94,2 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Гүйцэтгэсэн аудитаар нийт 324,0 сая төгрөгийн үр өгөөж бүртгэж харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлж ажиллажээ. 2016 онд санхүүгийн тайлангийн аудитын мэдээллийн системийн шинэчлэл, сайжруулалтыг нэвтрүүлэн стаус мэдээллиийн системд орон нутгийн байгууллагуудын 2015 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэсэн нь энэ оны онцлог үйл ажиллагаа болжээ.
Б.Гантуяа